Та бидний өдөр тутмын амьдралд ялихгүй хэрнээ маш их бухимдал төрүүлдэг жижиг сажиг зүйлс их гардаг. Тэр бүхнийг эвээр шийдэж болох ч, яах учраа олохгүй төөрч будилах үе бишгүй дээ л тохиолддог шүү дээ. Иймд бид та бүхэндээ аливаа зүйлсийг хялбарчлах, амьдралыг илүү амттай болгох сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.
1Зайрмаг хадгалах
Зайрмаг идэх дургүй хүн гэж бараг үгүй бөгөөд амттанууд дотроос хүмүүс зайрмагийг түгээмэл авч иддэг нь нууц биш юм. Харин бидний ихэнх нь зайрмагийг хөргөгч болон хөлдөөгчинд хэрхэн хадгалах ёстой байдгийг төдийлөн сайн мэддэггүй ажээ. Гэхдээ бид энэ тохиолдолд ууттай зайрмагийг хэрхэн хадгалах талаар ярьж байгаа гэдгийг анхаараарай. Энэ төрлийн зайрмагийг задалж, хэрэглэснийхээ дараа амыг нь сайтар онгойлгож хэрэглэж байгаарай. Ингэснээр шинэ, чанартай байдлаа алддаггүй байна.

2Хумс будах
Охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн салшгүй нэгэн хэсэг болсон зүйл бол яалтчгүй гоё сайхан гар, дэгжин будалт байдаг шүү дээ. Харин охид бүсгүйчүүдийг анзаараад байхад тэд хумсаа нэг давхар будаад л өнгөрдөг. Үнэндээ хумсны будгийг эхний будалт бүрэн хатсаны дараа дахин давхарлаж будах ёстой ажээ. Ингэснээр будагны өнгө нь тодорч, тогтоцын хувьд ч сайжирдаг байна.

3Бургер идэх
Түргэн хоолны хаан гэж хэлж болох бургерийг хүн бүр идэх дуртай хэдий ч, зарим тохиолдолд гараа бохирдуулах, бургер доторх мах, өргөст хэмх унах гэх мэт асуудлууд асуудлууд тохиолддог билээ. Тэгвэл бургерийг гараараа барьж, идэхэд илүү амар байх арга гэж байдаг байна. Үүний тулд та доорх зурган дээрх шиг эрхий хуруу болон чигчий хуруугаа хооронд нь нийлүүлж, долоовор, дунд болон ядам хуруунуудаараа бургерийн дээр тавиарай. Ингэсэн нөхцөлд дахин асуудал гарахгүй гэдэгт итгэж болно.

4Өндөг хальслах
Өндөг чанаж идэж сайхан ч гэлээ, өндөгний хальсийг авах шиг төвөгтэй зүйл гэж байдаггүй билээ. Харин энэ асуудлыг маш хялбархан аргаар шийдэх боломжтой бөгөөд та өндгөө чанахдаа ердөө нэг халбага давс хийхэд л хангалттай.

5"iPhone" утсан дээрээ дуу сонсох
Утсан дээрх дуунуудаа ердийн үеийнхээс өөрөөр сонсохыг хүсч байвал утсаа стакан юм уу ямар нэгэн шилэн аяган дотор хийгээд дуугаа сонсоод үзээрэй. Таны сонсох дуртай дуунууд илүү өвөрмөц сонсогдох болно.

6Манго хэрчих
Хүмүүсийн ихэнх нь манга жимсийг хальслахдаа шилэн аяга ашиглан хальсалдаг хэдий ч, түүнээс илүү хурц иртэй хутгаар хальсалвал үр дүнтэй байдаг байна.

7Хувцсаа баглах
Аялал зугаалгаар явахдаа хувцсаа баглах шаардлагатай болдог. Энэ үед хувцсаа хооронд нь ямар нэгэн зай гаргалгүй эмх цэгцтэй эвхэж , чемодандаа хийж байгаарай. Ингэснээр үрчийхгүй байхаас гадна таныг цэвэрч, нямбай нэгэн болгож бусдад харагдуулах болно. Түүнээс гадна хувцсаа авах сонгоход илүү хялбар байх болно.

8Гүзээлзгэний голыг авах
Гүзээлзгэнэ ашиглаж хүмүүс өдөр тутмын амьдралдаа олон амттан хийж идэх боломжтой байдаг билээ. Үүний тулд гүзээлзгэний голын хатуу хэсгийг авах хэрэгтэй бөгөөд ямар нэгэн соруул ашиглаж, голыг нь хялбархан аргаар авах боломжтой юм байна шүү.

9Суниах
Суниалт бол биеийг эрүүл чийрэг болгохоос гадна биеийн булчингуудыг ачааллуулж байдаг хамгийн үр дүнтэй дасгалуудын нэг юм. Гэвч зөв арга барилаар суниаж сурах нь юу юунаас илүү чухал ажээ. Үүний тулд таны гар болон цээжний хэсэг доорх зурган дээрх шиг байрлалтай байх ёстой гэдгийг анхаараарай.

10Сэндвич хийх
Хайруулын тавгийг дунд зэргийн гал дээр халааж талхаа хуурай, шаргал өнгөтэй болтол шарна. Тавган дээр талхаа гаргаж, хайруулын тавгандаа беконоо хийж хоёр талаар нь 2 минут орчим шарна. Тахианы махыг 2 нимгэн хавтгайгаар хэрчин давс, перецээр амталж бекон шарж байсан хайруулын тавгандаа бэлэн болтол нь шарна. Тахианы мах шарагдаж байх хооронд улаан лоолийг нимгэн хэрчин, талхандаа майонезоо түрхэж тавина. Дээрээс нь салатны навч, шарсан бекон, улаан лооль, тахианы мах давхарлаж дээрээс нь үлдсэн талхаараа дарж өгнө.

11Шингэн зүйл хөлдөөх
Шингэн зүйл хөлдөөхийн тулд шилэн саванд хийгээд, гаднаас нь ариун цэврийн цаасаар ороогоод, 15 минут хэртэй байлгах хэрэгтэй.

12Крем сонгох
Бүсгүйчүүд суурь кремнийхээ өнгийг сонгохдоо гар, нүүрэн дээрээ биш, харин хүзүүн дээрээ шалгах хэрэгтэй. Энэ нь таны нүүр хүзүүнээсээ ялгарч харагдахаас сэргийлнэ.

13Цамцаа эвхэх
Хүн бүр өөр өөрийнхөөрөө цамц, футболкоо эвхдэг билээ. Тэгвэл та дараах бичлэгнээс хоёрхон секундын дотор цамцаа хэрхэн эвхэж болохыг үзээрэй.

14Хоносон хоол халаах
Ямар нэгэн байдлаар хоносон хоол богино долгионы зууханд халаах шаардлага гардаг л биздээ? Энэ үед бид хэрхэн зөв халаах ёстойг мэдээгүйгээс болж бүрэн гүйцэт халаагүй байх нь бий. Үүний тулд та халаах гэж буй хоолон дээрээ хүнсний скоч тавьж, дээрээс нь хэд хэдэн удаа цоолж, халаагаарай.

15Амьсгал авах
Зөв амьсгалж сурахын тулд амьсгаагаа цээжнээсээ авалгүй, гэдэснээсээ авах хэрэгтэй байдаг бөгөөд ингэснээр илүү их хүчилтөрөгчийг биедээ хуримтлуулж чаддагаас гадна уушгины элдэв төрлийн өвчлөлийг багасгадаг ажээ.

No comments:
Post a Comment