Monday, October 31, 2016

Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга

Бидний амьдралыг гар утас, компьютергүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Учир нь бид тэдгээр зүйлсээр дуу сонсох, хоорондоо ярих, зурвас илгээх, тоглох, ажил төрлөө амжуулах зэргээр бүхий л зүйлсийг хийх болсон. Гэвч эдэлгээний явцад гар утас зурагдах, компьютерийн гар, өсгөгч зэрэгт шороо тоос хуримтлагддаг шүү дээ. Иймд бид та бүхэндээ тэдгээрийг хэрхэн шинэ мэт болгох гайхалтай аргуудыг танилцуулъя.
Гар утас, компьютерээ шинэ мэт болгох 11 арга

1Чанга яригчийн хогийг цэвэрлэх

Хувцсан дээр наалдсан хогийг цэвэрлэхдээ ашигладаг өншрүүшийг ашиглан, чанга яригчийнхаа тоос, хогийг цэвэрлээрэй. Ингэснээр дугаралт нь илүү цэвэр, тод сонсогддог
Чанга яригчийн хогийг цэвэрлэх

2Чихэвчнийхээ бөглөрсөн хогийг цэвэрлэх

Хэрвээ таны чихэвч бөглөрч, бохирдсон бол энгийн нэгэн шүдний сойзыг ашиглан бохирдлыг хялбархан цэвэрлэх боломжтой.
Чихэвчнийхээ бөглөрсөн хогийг цэвэрлэх

3Чихэвчний халтарыг арилгах

Мөн чихэвчний  утсыг цэвэрлэхдээ баллуур ашиглаарай.
Чихэвчний халтарыг арилгах

4Залгуурын бохирдлыг цэвэрлэх

Харин залгуурын бохирдлыг цэвэрлэхдээ, шүдний завсрын бохирдлыг цэвэрлэх нарийн ширхэгтэй сойзыг ашиглаж болно.
Залгуурын бохирдлыг цэвэрлэх

5Компьютерийн гарыг цэвэрлэх

Компьютерийн гарыг цэвэрлэхдээ, наалддаг цаас, скочыг ашиглан, хормын дотор цэвэрлэж болно. Ингээд л яг шинэ мэт болох юм.
Компьютерийн гарыг цэвэрлэх

6Хэрхэн цэвэрлэх вэ?

Цахилгаан хэрэгслийн тухайд, ариун цэврийн цаасаар арчиж болохгүй аж. Энэ нь нарийн зураас үүсгэх эрсдэлтэй. Үүний оронд шилний алчуур эсвэл элгэн материалыг сонгоорой.
Хэрхэн цэвэрлэх вэ?

7

Компьютерийн дэлгэцийг кофе шүүгчээр арчвал нарийн тоос шороо амархан арилдаг.

8USB залгуурын оролтыг цэвэрлэх

USB залгуурын оролтыг цэвэрлэхийн тулд, танд хуванцар хатуу биет, цавуу, барзгар гадаргуутай ширүүн материал хэрэгтэй. Ингээд хуванцар биетээ залгуурын оролтонд тааруулан хайчилж, дээр нь хатуу биетээ нааж өгөөрэй. Үүнийхээ дараа тэрхүү биетийг оролт руугаа хийж, цэвэрлэх боломжтой.
USB залгуурын оролтыг цэвэрлэх

9Нойтон салфеткаар арчих

Гар утас, компьютерийн дэлгэцийг нойтон салфеткаар арчих нь зураас үүсгэх аюултай байдаг. Иймд аль болох арчихгүй байх нь зүйтэй юм.
Нойтон салфеткаар арчих

10Зурагдсан дэлгэцийг өнгө оруулах

Зурагдсан дэлгэцийг өнгөлөхдөө, зориулалтын CD өнгөлөгчийг ашиглан, хормын дотор шинэ мэт болгох боломжтой. Гэхдээ та тойрог хэлбэрээр арчих хэрэгтэйг санаарай.
Зурагдсан дэлгэцийг өнгө оруулах

11Жижиг товчны бохирдол цэвэрлэх

Утасны нарийн товчны бохирдлыг мөн л шүдний сойз ашиглан цэвэрлэх боломжтой.
Жижиг товчны бохирдол цэвэрлэх

No comments:

Post a Comment