Бид анзаарч хардаггүй л болохоос биш, амьдралд олон гайхалтай арга ухаан, түүнийг хялбарчлах ухаалаг, аргууд дүүрэн юм. Сийрэг толгойтой сэргэлэн хүмүүс аливаа зүйлсийг илүү амархан байдлаар хийж, амьдрал ахуйгаа хөнгөвчилдөг бол, зарим нь энэ талаар мэдлэг муутайгаас болж, асуудлыг хүндрүүлэх нь бий. Иймд бид та бүхэндээ ухаалаг хүмүүсийн амьдралыг хялбарчлах өвөрмөц аргуудаас танилцуулж байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл та бүхэнд ач тусаа өгнө гэдэгт бид итгэлтэй байна.
1Шарах шүүгээнд хоёр пицца жигнэх
Хэрвээ танайх ам бүл олуулаа бол пицца жигнэхдээ энэхүү аргаар хийгээд үзээрэй. Цадахгүй, хүн бүрт хангалттай хүрэхгүй гэх зовлонгүй юм.

2Зайрмаг гэсгээх
Хэт хөлдүү зайрмагийг түргэн гэсгээхийг хүсвэл гялгар уутанд хийгээд хэсэг байлгаарай.

3Шоколадны крем шавхах
Дууссан шоколадны кремийг бүрэн шавхаж ашиглахын тулд та дотор нь багахан зайрмаг хийгээд идээрэй. Үнэхээр амттай бас алдагдалгүй байх болно.

4Жигнэмэг идэх
Жигнэмэг идэхдээ пластик савны нэг хэсэгт сүү, жүүс, шингэн зүйлийг хийж, түүндээ дүрээд идвэл амттай байх болов уу.

5Богино долгионы зууханд хоёр хоол халаах
Хэрвээ та богино долгионы зууханд хоёр хоол халаах бол нэгнийх нь дор аяга, шил тавьж өндөрлөх хэрэгтэй. Ингэснээр хоёул жигд халах тустай.

6Аяган бялуу идэх
Бид аяган бялууг идэхдээ үргэлж крэмийг эхэлж идээд, гурилийг нь хуурайгаар нь иддэг. Харин түүний оронд ийнхүү идвэл илүү амттай байх болов уу.

7Шоколадтай жигнэмэг идэх
Бидний идэх дуртай "Орео" жигнэмэгийг ийнхүү халуун сүүнд хийж идвэл амттай юм.

8Самар хальслах
Хэрвээ та тус фисташкийн самрыг хялбархан арилгахыг хүсвэл зурагт үзүүлсэн аргыг туршаад үзээрэй.

9Манго хальслах
Мангог хутга ашиглахгүйгээр ийнхүү аяганы амсарт хальслах боломжтой.

10Хүнсний зүйлийг шүүх
Шагшуурга, чипс зэрэг үйрмэг хүнсийг идэхдээ ийнхүү шүүж идвэл таны хоолойд үйрмэг тээглэж, хахахгүй байх давуу талтай.

11Жигнэмэг дэвтээх
Жигнэмэгийг зөөлрүүлэхдээ бага зэрэг чийглэж, зурагт үзүүлснээр гялгар уутанд хийж хөргөгчиндөө байлгаарай.

12Шилэн бүтээгдэхүүн нээх
Шилэн бүтээгдэхүүнийг нээхэд хэцүү бол халбага, сэрээ, хутга ашиглан хялбархан онгойлгоорой. Мөн түүнийг нээхээсээ өмнө шилний доод хэсэгт хөнгөн цохиж өгнөөр хий нь гарч хялбархан нээгддэг.

13Өндөг савлах
Зориулалтын өндөг хадгалах савгүй үед аяган бялууны хэвэнд хийж болдог.

No comments:
Post a Comment